ИНЖЕНЕР 2024 | Инженер техникийн ажилчдын ур чадварын тэмцээн боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 06

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, мэдлэгт суурилсан нийгмийн салбарыг хөгжүүлэхийг чухалчилсанд мэргэшсэн инженерүүд бэлтгэх асуудал багтсан байдаг.

Энэ хүрээнд Монголын олон суваг дамжуулагчдын холбооноос Харилцаа холбооны салбар тэр дундаа олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг сорьсон тэмцээн 2 дахь жилдээ уламжлал болон зохион байгууллаа.

Инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварын сорилт нь салбарын өсөх ирээдүйтэй мэргэшсэн инженерүүдийг төлөвшүүлэх, харилцан туршлага солилцох, шинэлэг мэдээлэл, онол аргазүйг хослуулах зэрэг олон сонирхолтой талбаруудад хүчээ сорьдогоороо онцлогтой.

Тэмцээний тэргүүн байрт DDish компани тэргүүлж, Скаймедиа корпораци ХХК, Юнивишн ХХК-ууд удааллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top