
“Чөлөөлье” бодлого, "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг ажлын хэсэг 8 сар боловсруулсан.
Маргааш нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ.
Энэ бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм.
Хуулиар
Энэ бол цахим бизнес, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбар дахь ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх татвар төлбөр, хүнд суртлын ачаа дарамтаас чөлөөлөх хууль юм.
Ерөнхий сайдын хувьд анхны албан даалгавраар татвар, НДШ-ийн өртэй компаниудын дансыг сарын хугацаатай нээж байсан.
146 төрлийн бизнесийг зөвшөөрөл хөөцөлдөхгүйгээр мэдэгдээд шууд эхэлдэг болсон.
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөтэйгээс бусад төлөвлөгөөт шалгалтыг цуцалсан шиг “Чөлөөлье” бодлого илүү эрчтэй үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )