Монгол хүн FIM Дэлхийн аваргын цувралд АНХ удаа ТҮРҮҮЛЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
10 цагийн өмнө

 

Аргентин улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралын гуравдугаар гараа болж өндөрлөлөө. Аргентины 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдсөн юм. Энэхүү “Desafio Ruta 40” уралдаанд манай улсаас “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх, “КТМ Монголиа”-гийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралдав.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Б.Батмөнх ДАШТ-ий 3-р гарааны таван өдрийн уралдааны дараа нийт тамирчдаас 27, ралли2 ангилалдаа 17 дугаар байрт хурдалснаар 12 оноогоо авч, 2027 оны “Дакар ралли”-д эрхээ албан ёсоор хасууллаа.

Тэгвэл 2026 оны “Дакар ралли”-д уралдсан хашир мастер П.Мөрөн ралли3 ангилалдаа зургаан гараанд дараалан түрүүлснээр нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, аваргын цом өргөжээ. Ингэснээр монгол хүн FIM Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол боллоо.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top