Энэ зуныг хүүхдийн аюулгүй байдлын онцгой хяналтын улирал болгоно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн цахим хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.

-Энэ зуныг хүүхдийн аюулгүй байдлын онцгой хяналтын улирал болгох

-Аймгийн Засаг дарга нарыг хэдэн эрсдэл арилгаж, хэчнээн хүүхдийг осол аваараас хамгаалснаар ажлыг нь үнэлж, урамшуулах

-Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийгдэх

-Засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах

-“E-Mongolia”-гийн “Эрсдэл мэдэгдэх" цэсээр хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийг мэдээллэж хэвших

-6 дугаар сарын 02-оос Сүхбаатарын талбайн баруун талд Нийслэлийн Захиргааны ногоон байрыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгох тохижилтын ажил эхлүүлэх

-Эрсдэлт бүх зөрчлийг арилгах улсын үзлэгийг эрчимтэй үргэлжлүүлэх

-Хүүхдийн төлөө гаргасан шийдвэрээ 7 хоног бүр олон нийтэд ил тод тайлагнах

-Эрсдэлт бүлгийн хүүхдийг бүртгэлжүүлэх ажлыг “E-kids” цэсээр шийдэх, ахмадуудтай хамтарч ажиллах зэрэг ажлуудад хяналт тавьж, эрчимжүүлэх үүргийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин нарт даалгав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top