Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөл боллоо

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Улаанбаатарын цагаар 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 12:22:04 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээллээ.

Тус газар хөдлөлтийн газар зүйн байршил нь 49.12 өргөрөг, 107.53 уртрагийн солбицолд бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших суурин газруудыг дурдвал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс урд зүгт 73 км, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн зүгт 81 км, Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс зүүн зүгт 84 км зайд болсон байна.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top