.png)
Төв аймагт гурван настай хүүхэд 30 очим метрийн урттай цооногт унаж, охиныг аврах ажиллагаа 44 цаг орчим үргэлжилж байна.
Охины авга эгч аврах ажиллагааны талаар "Эцэг, эх нь хангалттай өөрсдийгөө буруутгаж байгаа. Нэмж битгий буруутгаач ээ. Бид итгэл найдвар тавьж хүлээж байсан. Өчигдөр өглөө ОБЕГ-ынхныг дагалдаж ирсэн эмч зүрхний цохилт нь байхгүй болсон тухай албан ёсоор хэлсэн. Сошл орчинд амьд байгаа юм шиг яриад байна. Гэхдээ ямар ч байсан гаргаж авна гээд ажиллаж байгаа юм байна.
Энд байгаа бүх техник, гол хүн хүч энэ уурхайгаас гарч байна. Онцгойгийнхон гар нүцгэн ажиллаж байна. Тэдний буруу биш л дээ. Могой камер гэдэг нь байдаггүй юм байна. Уурхайн камераар л харсан юм байна. Камераар харахад хөл болон толгой нь доошоо харчихсан, нуруу нь харагдаж байсан.
Өчигдөр хэдэн нинжа гэж нэрлэгддэг хүмүүс ирээд бид нөхцөл байдлыг ойлгож байна, бидэнд итгээд үзээч гэж гуйсан. Тэгтэл стандартад болохгүй гээд халгаагаагүй. Би тэд нарыг чадах байх гэж бодсон. Гэтэл оруулаагүй" гэжээ.

Сэтгэгдэл ( 7 )
Газар ухаж цаг алдаж байхын оронд хувин унжуулаад дотор нь суулгаад татаад авч болоогүй юм байх даа....
ninjagjxeinb
tenegteerei , ninjaa nar garaar ,khurzeer yaj barakh we dee
ум мааний бадми хум\n
ninja gej ymar humuus yum
ninja gej ymar humuus yum
ninja gej ymar humuus yum