Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 79.5% өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Аж үйлдвэрийн салбарын борлуулалт оны эхний дөрвөн сарын байдлаар 26.6 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.8 их наяд төгрөг буюу 79.5% өссөн үзүүлэлт юм. Ийнхүү өсөхөд уул уурхайн салбарын борлуулалт хоёр дахин нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Салбарын нийт үйлдвэрлэл эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.8 их наяд төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 54.1% өссөн дүн аж. Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 67.5% өссөн нь нийт салбарын өсөлтөд голчлон нөлөөлжээ. Салбар бүрээр нь харвал метал бэлдэц, гурил, шохой, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, цемент зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оноос 44.4% өссөн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top