Г.Занданшатар шатрын тэмцээнд ДЭЛХИЙН шилдгүүдтэй өрсөлдөнө

Ж.Сондор | Zindaa.mn
5 цагийн өмнө

 

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ирэх зургаадугаар сард Хонконгд зохион байгуулагдах шатрын тэмцээнд дэлхийн шилдгүүдийн хамт өрсөлдөхөөр болжээ.

Энэ талаар зохион байгуулагч талаас "Та бүхэндээ Хонконг хотноо зохион байгуулагдах 2026 оны Түргэн болон Түргэвчилсэн (Rapid & Blitz) шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “WR Chess” багийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна.

“WR Chess” үүсгэн байгуулагдсан цагаас бидний алсын хараа дэлхийн шилдэг шатарчдыг нэгтгээд зогсохгүй шатрын соёл, боловсрол, эв нэгдлийн хүч чадалд чин сэтгэлээсээ итгэдэг хувь хүмүүсийг нэгтгэхэд чиглэсээр ирсэн билээ.

Энэ жил манай багийг Дэлхийн номер нэг Магнус Карлсен тэргүүлж, бүрэлдэхүүнд шатрын орчин үеийн тод төлөөллүүд болох Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда, Хоу Ифань болон Александра Костенюк нарын агуу мастерууд багтаж байна.

Бид мөн “WR Chess”-ийн шинэ гишүүнээр Монгол Улсын Их Хурлын 7 дахь дарга, 34 дэх Ерөнхий сайд, Арена олон улсын мастер, Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг багтаа угтан авч байгаадаа онцгойлон баяртай байна.

Түүний Монголын шатрын хөгжил болон оюуны боловсролыг дэмжихэд чиглэж ирсэн олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал билээ.

Түүний оролцоо манай баг төдийгүй дэлхийн шатрын хамтын нийгэмлэгт шинэ итгэл төдийгүй олон улсын анхаарлыг авчирна гэдэгт би итгэлтэй байна.

“WR Chess” баг чансаагаар №1-д гайхалтай бүрэлдэхүүнтэйгээр ирэх 6 дугаар сард Хонконгт болох 2026 оны дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болно.

Та бүхэн минь WR Chess-ийн гэр бүлийн шинэ гишүүн Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг халуун дотноор хүлээн авна уу" гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top