Ерөнхий сайд Н.Учрал Ялалтын баярын мэнд дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
6 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ялалтын баярыг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр "1945 оны энэ өдөр Монгол, Зөвлөлтийн цэргүүд фашизмыг ялж, хүн төрөлхтний энх тайвны төлөөх түүхэн ялалт байгуулсан билээ. Монголын ард түмэн энэ дайнд эд материал, эдийн засаг, хүн хүчээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн.

Энх цагийн төлөө амь биеэ зориулсан ахмад дайчид, эх оронч өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяаг бид үеийн үед санан дурсаж, хүндэтгэх учиртай" гэлээ. 

Тэрээр мөн эх орныхоо төлөө зүтгэн, гавьяа байгуулсан эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэн "Өнөөдрийн эрх чөлөө, хөгжил, тусгаар тогтнол бол эх орноо гэсэн үнэнч сэтгэл, зүтгэлийн үнэ цэнээр бүтсэн түүх билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэсэн эрхэм баатрууддаа гүн хүндэтгэл илэрхийлье.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.94.66) 5 цагийн өмнө

Поп новш, төсөл зогсоогч

0  |  0
Top