
Манай улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн хэдий ч, хөдөө аж ахуй болон Оюутолгойн баяжмалаас бусад салбаруудын өсөлт ердөө 3.6 хувь буюу эдийн засгийн бодит хүчин чадлаасаа доогуур байна.
Нийслэлийн өрхийн бодит орлогын өсөлт 2.2 болж удааширч, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 3.2 хувиар буурчээ.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа учир цаашид эдийн засгийн потенциал хүчин чадал сулрах эрсдэлтэй. 2026 оны эхний улиралд нийт импорт 3 хувиар буурлаа.
Эдийн засаг удааширч байгаа тул хүндрэл, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлснээр манай улсын эдийн засаг 2027 онд 5.8 хувиар, 2028 онд 6.0 хувиар, 2029 онд 6.3 хувиар өсөх төсөөлөлтэй байна.
2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн хуулийн төслийн танилцуулгаас...

Сэтгэгдэл ( 0 )