.png)
Нэр бүхий фейсбүүк хаягаас малын худалдаа наймаа хийх зориулалт бүхий групп дээр нийтлэгдсэн "300 гаруй төлөг зарна" гэх зарын дагуу холбогдон .... дугаар тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 15 сая төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх хэрэгт Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн зар мэдээлэлд итгэн яаран бусдад мөнгө шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Жаахан хямдхан гээд л чичрээд дайрчихдаг юм байх даа, шуналтай дээр нь бас тэнэг, гэнэн гарууд байна2