.jpg)
Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан хурдан морины уралдаанч хүүхдийн хамгааллын асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "Өнөөдрөөс эхлээд хурдан морины уралдаан эхэлж байна. 2025 онд 12 мянган хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 343 хүүхэд мориноосоо унаж, 88 хүүхэд хөнгөн, 5 хүүхэд хүнд гэмтэл авчээ.
Хуулиараа 8 нас хүрээгүй хүүхдэд морь унуулах хориотой байдаг. Тиймээс унаач хүүхдийн эцэг, эхчүүд хариуцлагатай байх ёстой. Хамгаалах хэрэгсэл бүрэн байх, даатгалд хамрагдсан байх хэрэгтэй" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )