С.Баярцогт: Намын 4 том фракц намайг генсект дэмжиж байгаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АН-ын гишүүн С.Баярцогт мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр генсект өөрийг нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн Х.Баттулгад хандан "Би найман удаагийн сонгуульд орсноос тавд нь ялсан. Манай нам тэр үед хоёр удаад нь олон суудалтай болж байсан. Намаа удирдаад орвол ялагдуулна гэж байгаа нь зарим нэг хүмүүсийн хүсэл юм уу фантаз.

Яагаад гэвэл амьдралынхаа туршлагаар үүнийг баталсан учраас тэгж ярих нь илүүц зүйл. Манай намын гишүүд өөр өөрийн үзэл бодолтой. Тэр хүмүүс манай намын 230 мянган гишүүний 10 хүрэхгүй хувь нь.

Тиймээс энэ асуудлыг манай намын бодлогыг дээд байгууллага, Үндэсний бодлогын хороогоор шийдүүлнэ. Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй. Олонхын саналаар асуудлаа шийдээд явдаг байгаа. 

Манайд том 4, жижиг 2 фракц гээд нийт зургаан фракц байна. Үүний 4 том нь намайг генсект дэмжиж байгаа" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hogiin hujaa(202.131.225.197) 1 секундын өмнө

Hen ene hurliiz hujaag demjeed bnaa hoo. ard tvmen ogt demjihgui shuu

1  |  0
Өлзий(202.179.15.130) 51 секундын өмнө

Амжилт!

0  |  1
Top