Ч.Лодойсамбуу: Төсвийн 500 гаруй тэрбум төгрөг ҮРЭН, ТАРАН хийсэн байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон улс төр, эдийн засгийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр "Сүүлийн үед Туулын хурдны замтай холбоотой асуудал өндөр аваад байна. Улайм цайм МонголУ Улсын хууль тогтоомжийг зөрчөөд төсвийн 500 тэрбум төгрөг үрэн, таран хийсэн баримт нь энэ байна.

Туулын хурдны замыг хийх гээд байгаа хятадын "China Highway" компанийн санхүүгийн баталгааны энэ хуудсыг харахад л хууль зөрчсөн нь тод харагдана. Ийм хуудас аваад төсвийн хөрөнгөнөөс 500 тэрбумыг шилжүүлсэн байна гэдэг нь өөрөө бүлэг залилангийн хэрэг.

Энэ гэмт хэрэг дээр Хянан шалгах түр хорооны нөхцөл байдлыг хараад үйл ажиллагаагаа шударгаар явуулж чадахгүй байгаа хууль сахиулах байгууллагууд, АТГ ажлаа хийгээч ээ гэдэг шаардлага тавьж байна" гэлээ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top