Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

З.Энхлэн | Zindaa.mn
9 минутын өмнө

 

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 15:58 гарсан хээрийн түймрийг 19:44 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.30) 11:20 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн 23 хүн, 2 автомашинтайгаар оролцсон юм.
Урьдчилсан байдлаар түймэрт 50 га талбай өртсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top