Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолын дагуу зарим аймгийн баяр наадмын хугацааг баталж, хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах шийдвэр гарлаа.
Тогтоолоор Дундговь, Завхан, Сүхбаатар аймгуудын баяр наадмыг 2026 оны 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тэмдэглэхээр тогтоосон байна. Мөн Орхон аймгийн баяр наадам болон Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан 2026 оны хурдан морины бүсийн уралдааныг аймгуудын баяр наадамтай уялдуулан Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Зохион байгуулалтын ажлыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.


Сэтгэгдэл ( 0 )