Чад улсад уснаас үүдэлтэй мөргөлдөөний улмаас 40 гаруй хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Чад улсад ундны усны эх үүсвэр ашиглах эрхийн төлөө хоёр гэр бүлийн хооронд үүссэн зөрчил 40 гаруй хүний аминд хүрчээ.

Чад улсын зүүн хэсэгт ундны уснаас болж мөргөлдөөн дэгдэж, үүний улмаас 42 хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ. Тус улсын шадар сайд Лиман Махаматын мэдээлснээр, хүчирхийлэл омог хоорондын мөргөлдөөн бус харин ундны усны эх үүсвэрийн улмаас хоёр гэр бүл хооронд маргаан дэгдэж, улмаар өргөн нутаг дэвсгэрийг хамарсан өшөө авалтын мөргөлдөөн болж өргөжжээ.

Чадын Ерөнхийлөгч Идрис Деби тус газарт шадар сайд, батлан хамгаалахын сайд, жанжин штабын дарга нараар ахлуулсан ажлын хэсэг илгээсэн байна.

Оиман Махматын мэдэгдсэнээр, цэргийнхний тусламжтай нөхцөл байдлыг хяналтдаа авч чаджээ.

Чад улсын зүүн хэсэгт хөрш зэргэлдээх Судан улсаас дүрвэгсэд олноор ирж суурьшиж байгаатай холбогдуулан ундны усны хомстол нүүрлээд байгааг орон нутгийн хэвлэлүүд онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top