Samsung, Google хамтран хиймэл оюун бүхий ухаалаг нүдний шил танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

“Samsung”, “Google” компаниуд хамтран Google I/O 2026 бага хурлын үеэр хиймэл оюун ухаан бүхий ухаалаг нүдний шилийг албан ёсоор танилцуулав. Android XR суурилсан шилийг нүдний шил үйлдвэрлэгч “Gentle Monster” болон “Warby Parker” компаниудтай хамтран бүтээжээ.

Шинэ бүтээгдэхүүн “Gentle Monster” болон “Warby Parker” хоёр загвараар гарчээ.

Gemini хиймэл оюун хэрэглэгчдэд чиглэл болон байршил заах, хувь хүнд зориулсан тусгай зөвлөмж өгнө. Мөн тэмдэглэл хийх, богино мессеж шалгах, захиалга хийх зэрэг үйлдэлтэй. Түүнчлэн, ухаалаг шил бодит цагаар хүний үгийг орчуулах чадвартай бөгөөд хиймэл оюун шилэнд суулгасан камерын тусламжтай текст, зарлалын самбар зэргийг орчуулж өгнө. Камераар мөн гэрэл зураг авч, дүрс бичлэг хийх боломжтой. Ингэхдээ гар ашиглалгүй, хоолойгоороо даалгавар өгнө.

Ухаалаг шилийг 2026 оны намар худалдаан гарахаар төлөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top