ЕХ, БНХАУ аюулгүй байдлын зөвлөгөөн хийв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Европын Холбоо, БНХАУ аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар зөвлөгөөн хийж, Украин, Иран дахь дайн болон Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдлыг хэлэлцэв.

Европын дипломат алба БНХАУ-ын эрх баригчдад хандан Брюссель, Киевийн зүгээс тавьсан нөхцөлөөр Украин дахь мөргөлдөөнийг зогсоох тал дээр Орост нөлөөлөл үзүүлэхийг уриалж, Хятад улс нь Өмнөд Хятадын тэнгис болон Тайванийн хоолойд тогтвортой байдал болон хөлөг онгоцнуудын хөдөлгөөний эрх чөлөөг хангахад хариуцлага үүрнэ гэж онцолжээ.

Талууд сансар дахь аюулгүй байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top