ЕХ Хятадын бараанд импортын гаалийн татвар нэвтрүүлэхгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 17

Европын Холбооны түшмэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шаардсанчлан Хятадын бараанд импортын гаалийн 50% юм уу 100%-ийн татвар нэвтрүүлэх бодолгүй гэж France-Presse агентлаг Европын дипломатчидыг иш татан мэдээлжээ.

“Бид ийм хориг тавихгүй. Европын Холбоо нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрийн хориг тогтоодог. Харин зарим хоригийг тавиагүй бол жинтэй шалтгаан байсан нь гарцаагүй юм. Европын Холбооны Оросын эсрэг 19 дэх багц хоригт Хятадын хэд хэдэн байгууллага, банкийг багтаасан” гэж Европын нэгэн дипломатч мэдээлсэн байна.

Түүнээс гадна АНУ-ын зүгээс ОХУ-ын шинэ хориг нэвтрүүлэх бас нэг нөхцөл болгон Трампын шаардаж байгаачлан Оросын газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтээс хурдан татгалзаж чадна гэдэгт Европын түшмэд эргэлзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top