
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "Талууд энхийн хэлэлцээрт орвол байдал тогтворжих байх. Асуудал ужиграад байвал шатахууны үнэ цаашид өсөх нь. Учир нь газрын тосны гол нийлүүлэгч, гол ачаа дамжин өнгөрч байгаа зангилгаа цэг учир дэлхийн эдийн засагт маш хүчтэй нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улс орон энэ нөхцөл байдлыг хямралт нөхцөл байдал гэж үзэн эдийн засгийн онцгой дэглэм тогтоогоод бодлого, зохицуулалт, хууль эрх зүйн, төсвийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна. Бид ч мөн бэлэн байдлаа хангах учиртай.
Манайх шатахууныхаа 96-98 хувийг ОХУ-аас авдаг ОХУ-ын шатахуун үйлдвэрлэл тогтвортой байна. Тэгэхээр манайд шатахууны нийлүүлэлт хомстоно гэх асуудал байхгүй. Энэ нь давуу тал. Гол эрсдэл нь үнийн асуудал байна. Жишээ нь өнөөдөр дизель түлш дээр 1500 төгрөгийн үнийн зөрүү гарчхаад байна. Бид өнгөрсөн өвөл нөөц бүрдүүлэх чиглэлээр нэлээн арга хэмжээ авсан. Үүний үр дүнд шатахуун, дизель, шатдаг хий зэргийн тодорхой нөөц бүрдүүлж чадсан. Одоо үүсч байгаа үнийн өсөлт, шокыг бид тодорхой хугацаанд барьж чадна.
Бид өнөөдөр урьдчилсан төлөвлөгөөгөө танилцууллаа. Санхүү, эдийн засгийн хямрал үүсч болзошгүй нөхцөл байдал бүрдсэн. Тэгэхээр бид бэлтгэлтэй байх ёстой" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )