
Вьетнам улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Фам Мин Чинх ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр эрчим хүч, газрын тос, байгалийн хийн хамтын ажиллагааны хэд, хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ.
Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсан энэ үед Вьетнамын Ерөнхий сайд ОХУ-д айлчилж байгаа нь эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлэх гэсэн хүсэлтэй холбоотой. Вьетнамын Ерөнхий сайдын айлчлал лхагва гараг хүртэл үргэлжилнэ.
Мөн айлчлалын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцэх юм байна. Өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхий сайд Вьетнамд айлчлах үеэр хоёр улс цөмийн эрчим хүчний гэрээнд гарын үсэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцож байсан юм. Уг гэрээ ёсоор ирэх таван жилийн дотор Вьетнам улс цөмийн цахилгаан станцтай болох зорилт тавьжээ.
Ташрамд дурдахад Вьетнамын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт Катар, Кувейт, Алжир, Япон зэрэг улсуудтай эрчим хүч нийлүүлэх талаар утсаар санал солилцсон аж.

Сэтгэгдэл ( 0 )