Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг томилох асуудлыг ПҮРЭВ гарагт танилцуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2026 оны хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн өгөөд байгаа билээ.

Уг асуудлыг 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танилцуулж, Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг, Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг тус тус томилохоор болжээ. 

Л.Энх-Амгалангийн хувьд Боловсролын сайдаар хоёр дахь удаагаа ийнхүү томилогдох гэж байна. 

Өнгөрсөн долоо хоногт дээрх гишүүдийг сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганд танилцуулах ёстой байсан. Гэсэн ч МАН-ын ирц бүрдээгүй, АН хурлыг бойкотлосноос үүдэн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top