УИХ-ын дарга Н.Учрал Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Наурыз баярыг тохиолдуулан казак түмэнд мэндчилгээ дэвшүүллээ. 

Мэндчилгээнд: 

Улыс он болсын. Ак мол болсын!

Олон зуун жилийн баялаг түүхтэй, үндэсний ёс заншил, үнэт зүйлс, өв соёлын салшгүй хэсэг болсон Казах түмний уламжлалт их цэнгүүн "Наурызын баяр"-ыг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч, сурч, үндэсний соёл, зан заншлаа дархалсаар байгаа Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

Өнөөдөр дэлхийн 44 орны 400 сая гаруй хүн ёс төгөлдөр тэмдэглэж байгаа нь Наурыз баярын ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж, улам өргөн хүрээг хамарч буйн илрэл юм.

Учран золгож буй Морин жилдээ түмэн олноороо түвшин амгалан, гэр бүл, айл хотлоороо элэг бүтэн, элбэг дэлбэг, эвтэй найртай, хийморь цогтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top