ЗАСАГ | “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.03.18) болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдээс танилцуулж байна. 

 

  • Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг тавилаа.
  • Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой харилцааг цэгцлэх хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа.
  • Ойрх Дорнодод үүссэн асуудлаас шалтгаалж, олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлж хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэв.
  • Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийн шалгаруулалтад 43 иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэр дэвшүүлснээс хууль, журмын дагуу есөн иргэнийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top