“Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монголд анх удаа 100 кг хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай FlyCart 100 дроныг олон нийтэд танилцуулах болно. Дэлхий даяар дрон технологи хурдтай хөгжиж, нам өндрийн агаарын орон зайд суурилсан шинэ эдийн засгийн салбарууд бий болж байна. Сүүлийн жилүүдэд дрон технологи эрчимтэй хөгжиж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг олон салбарт шинэ боломжуудыг бий болгож байна. Энэхүү технологийн хөгжлийг дагаад нам өндрийн агаарын орон зайд суурилсан эдийн засаг буюу low-altitude economy хэмээх шинэ ойлголт дэлхий даяар хурдтай тэлж байна.

Дэлхийн хэмжээнд дрон технологийн зах зээл тогтвортой өссөөр байна. Судалгаагаар дрон технологийн хэрэглээ нэмэгдэж, 2024 онд ойролцоогоор 36.7 тэрбум ам.долларын зах зээл байсан бол 2025 онд 44 тэрбум ам.долларт хүрч өссөн төлөвтэй байна.

 

 

Нам өндрийн эдийн засаг нь олон улсын хэмжээнд стратегийн шинэ салбар болж байгаа бөгөөд зарим улс оронд томоохон эдийн засгийн хөдөлгөгч болж эхэлсэн байна. Жишээлбэл, Хятадад энэ салбарын зах зээлийн хэмжээ 2023 онд 500 гаруй тэрбум юаньд хүрсэн бөгөөд 2035 он гэхэд 3.5 их наяд юаньд хүрэх боломжтой гэж тооцоолж байна.

Монголын зах зээлд 2013 онд нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны технологийг анхлан нэвтрүүлж байсан Хоббизоон ХХК нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 13:00–17:00 цагийн хооронд Juulchin Ballroom-ийн Grand танхимд болно.

 

 

Арга хэмжээний хүрээнд Хоббизоон ХХК нь дэлхийн дроны зах зээлийн 90 гаруй хувийг дангаар нийлүүлдэг DJI брэндийн тусгай зориулалтын, олон төрлийн хэрэглээ бүхий дронууд болон түүнд суурилсан технологийн шийдлүүдийг танилцуулах юм. Мөн Монголд анх удаа 100 кг хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай FlyCart 100 дроныг олон нийтэд танилцуулах болно.

Энэхүү арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүд оролцож, дрон технологийн хөгжлийн цаашдын чиг хандлага, салбар бүрд дроны хэрэглээг амжилттай нэвтрүүлсэн олон улсын болон дотоодын бодит кэйсүүд, мөн нам өндрийн агаарын орон зайд суурилсан шинэ эдийн засгийн боломжуудын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Мөн дроны инновац нь хөдөө аж ахуй, уул уурхай, логистик, дэд бүтцийн хяналт, аюулгүй байдал зэрэг олон салбарт шинэ боломжуудыг бий болгож байгаа талаар танилцуулж, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, технологи сонирхогчид, дрон хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

2026.03.27-ны өдөр 13:00 - 17:00 цагт

Juulchin Ballroom, Gallery UB 3 давхар

Бүртгүүлэх: https://forms.gle/QY3tvjHvG7LTmffC9

Aрга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл авах холбоосууд:

https://www.facebook.com/events/1454887566229363/

https://www.facebook.com/DJImongoliaofficial

https://www.facebook.com/hobbyzoneMGL

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top