АН-ын дотоод сонгуулийн бүртгэл өнөөдөр улс орон даяар эхэллээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Ардчилсан Нам Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэлийн аяныг амжилттай өрнүүлж буй энэ цаг үед аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийг сонгох сонгуулийн бүртгэл явагдаж байна. 

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн дэд зөвлөл сонгуулийн бүртгэлийг Сэлэнгэ аймгийн АН-ын төв байранд өнөөдөр өглөө албан ёсоор эхлүүлсэн байна.
Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт намын гишүүдийн бүртгэлийг шинээр эмхлэн зохион байгуулж байгаа энэ хариуцлагатай цаг үед хууль, дүрэм журмаа чандлан баримталж, эв эеийг хичээн, чин шудрагаар өрсөлдөхийг нийт гишүүддээ уриалж, амжилт хүсье гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top