Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор #ШИЙТГЭЛИЙН_ХУУДАС нааж эхэллээ.

Та тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ. Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулах юм.

Иймд жолооч та бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top