Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхины хэрэглээ ҮАБ-д заналхийлэхүйц түвшинд хүрсэн

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тэрээр "Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц түвшинд хүрсэн гэж үзэж байгаа. Энэ тухай хууль 2012 онд батлагдаж байхад энэ төрлийн гэмт хэрэг 2 бүртгэгдэж байсан. Энэхүү тоо тогтмол өссөөр 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх үеийн мөн үеэс гэмт хэргийн өсөлт 20 хувьтай өссөн үзүүлэлт.

Хуулийн шинэчилсэн найруулгын хувьд хэд хэдэн онцлог зүйл байна. Хор хөнөөлийг нь урьдчилан таниулах, хууль сахиулах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, шинэ төрлийн бодисыг даруй жагсаалтад багтаах, донтох эмгэгтэй хүмүүст авах арга хэмжээг тодорхой болгох зэргээс гадна одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу 5 төрлийн сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Гэтэл хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдад хэрэглүүлэх гэх мэт олон үйлдэл эрүүгийн хариуцлагагүй байгаа тул эдгээрт эрүүгийн хариуцлага ногдуулдаг болох өөрчлөлт оруулсан байгаа" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top