Н.Алтанхуяг: Энэ бүхэн улс төрийн л асуудал шүү дээ!

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж өнгөрлөө. Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Энэхүү шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Миний хэрэг гэж угаасаа байхгүй байсан. Одоо ч байхгүй, мянга буцсан ч байхгүй. Ер нь улс төрийн хэрэг л яваад байгаа учраас бодвол цаг хугацаа л авч байх шиг байна. Надад хуулийнхантай ярихаар ямар ч асуудал байхгүй, ингэх ёсгүй, тэгэх ёсгүй гээд байдаг. 

2023 онд анхны шүүх хурал болсон. Энэ бүхэн улс төрийн л асуудал шүү дээ. Н.Алтанхуягийг л хөлийг нь тушаад явуулахгүй байх юм сан гэдэг л юм явж байх шиг байна. Энэ хэргийг дахиад шалгаад явахад хагас жил орно" гэлээ. 

Түүний өмгөөлөгчийн зүгээс "2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн жилд энэ хэрэг шийдэгдэхгүй байх дүр зурагтай харагдаж байна. Тэгэхээр энэ хэргийг хууль зүйн дагуу шийдэж байна гэхээс илүүтэй улс төрийн нөхцөл байдлын хүрээнд л асуудал яригдаад байна гэх хардлагаар л тайлбарламаар байна" гэх тайлбар өглөө. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.244) 54 минутын өмнө

Энэ хүн чинь Женокийн бууны нохой болчихсон юм биш үү, тэгвэл ч өөрийн толгойгүй хүүхэлдэй л гэсэн үг

0  |  0
Зочин(202.9.46.78) 2 цагийн өмнө

Сонгуульд өрсөлдөнө.

0  |  0
Зочин(202.9.46.78) 2 цагийн өмнө

Сонгуульд өрсөлдөнө.

0  |  0
Top