Хүнсний бүтээгдэхүүнд олон улсын жишигт нийцсэн лабораторийн шинжилгээ хийгдэхгүй байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 11

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх А.Даваажаргал болон зөвлөх Ж.Чойханд нар Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс лабораторийн салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, лабораторийн тухай хуулийг санаачлан боловсруулж байгаа тухай болон итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал, стандартын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар санал солилцов.

УИХ-ын хаврын чуулганд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай ” хуульд лабораторийн асуудлыг тусдаа бүлэг болгон оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, лавлагаа шатны лабораторийн эрхлэх асуудал чиг үүргийг тодорхой болгох, хувийн хэвшлийг лабораторийн салбарт бизнес эрхлэх боломжоор хангаж, хамтран ажиллах, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар цаашид энэ салбарын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох ач холбогдолтойг Шадар сайдын Ахлах зөвлөх А.Даваажаргал онцоллоо.

 

 

Мөн өнөөдрийн байдлаар хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдалд эрсдэлд орсон, чанаргүй, хуурамч хүнс бараа бүтээгдэхүүний хяналт хязгаарлагдмал, хүнсний бүтээгдэхүүнд олон улсын жишигт нийцсэн лабораторийн шинжилгээ хийгдэхгүй ( бичил хуванцар, будагч бодис, удаан нөөшлөгч) байгаа нь хүн амын эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгааг талаар талууд санал нэгдэв.

Иймд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хувийн хэвшлийн лабораториудын төлөөлөл оролцож, олон улсын болон дотоодын зөвлөхүүд, орон нутаг, тухайн салбарын мэргэжилтэн, судлаачдыг татан оролцуулж санал тавьсан бөгөөд илүү боловсронгуй эрх зүйн орчинтой болох ажилд хамтарч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MARA(197.211.63.33) 13 цагийн өмнө

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
Top