Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Дархан-Уул аймагт болж буй Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо.
СДМЭХ нь УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн удаа дараагийн ялалтад томоохон хувь нэмэр оруулсан, эмэгтэй лидерүүдийг бэлтгэдэг үндэсний хэмжээний байгууллага. Жендэрийн мэдрэмжтэй үйлдэл нь эмэгтэйчүүдийн бодитоор үнэлэгддэггүй хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг болохоос эхэлнэ. Бүх салбарт охид, эмэгтэйчүүдийнхээ нөөц бололцоо, оюун чадамжийг бүрэн илрүүлж, бодитоор үнэлдэг тогтолцоо руу шилжинэ гэдгийг Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н. Учрал тодотгож хэллээ.
Манай улс парламентад эзлэх эмэгтэй гишүүдийнхээ тоогоор Ази тивдээ тэргүүлж, нийгмийн бүх шатанд эмэгтэйчүүдийн манлайлал улам бүр тодорсоор байна. Монгол Ардын намын Бага хурал, Удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоо 40 хувьд хүрсэн. Цаашид зөвхөн тоо бус чанарт анхаарч, эмэгтэйчүүдийг олон талт хэлбэрээр чадавхжуулах Үндэсний академи байгуулна гэдгээ Монгол Ардын намын дарга Н. Учрал Дархан-Уул аймагт болж буй СДМЭХ-ны удирдах ажилтны зөвлөгөөний үеэр хэллээ.
Мөн тэрбээр орон нутагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих, гэр бүлд ээлтэй бодлогыг эрчимжүүлэх нь нийгмийн тогтвортой хөгжилд шууд нөлөөтэй. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо нэмэгдэх тусам орон нутгийн хөгжилд бодитой түлхэц болж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлдэг. Эмэгтэйчүүдийн оролцоо нь зөвхөн тоо биш, нийгмийн ирээдүйг тодорхойлох хүч юм гэдгийг зөвлөгөөнд оролцогчдод хандан хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )
МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ ИХ БСАН. УХААНТАЙ ӨҮЛЭН ЭХИЙН ҮЕД МОНГОЛ ТӨР БАТБСАН БОЛ БАГА ХААДЫН ҮЕД МОНГОЛ ТӨРИЙГ НУРААХ АЖЛЫГ ҮНДСЭНДЭЭ ХҮҮХНҮҮД ХИЙСЭН ӨӨРИЙН ХӨӨ ХҮҮГ ХААН БОЛГОХЫН ТУЛД ТЭД ХАМАГ МУУ МУУХАЙГ ХИЙСЭН БА ОДОО Ч АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ОРСОН НӨХДҮҮДИЙН АРД НӨГӨӨ Л ШУНАЛТАЙ ХҮҮХНҮҮД БАЙГАА ЭНЭН АН МАН-Ы ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООД НЬ ДАРГА НАРТАА ДЭВСГЭР БӨГС БЭЛДЭЖ ӨГДӨГ НҮХ НЬ БОЛСОН
элбэгдоржийн өрөөсөн дугүй бас нэгэн хар хэрээ.............