МИЛАН-КОРТИНА | 2026 оны өвлийн олимп хөшигөө хаалаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Милан–Кортина 2026 өвлийн олимпын хаалтын ёслол орон нутгийн цагаар 2026 оны 2-р сарын 22-нд Италийн Верона хотын эртний Ромын амфитеатр болох Arena di Verona-д болж өндөрлөлөө. 

Юнескогийн соёлын өвд багтсан Verona Arena, эртний Ромын амфитеатрт болж өнгөрсөн уг ёслол “Beauty in Action” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд италийн сонгодог болон орчин үеийн урлагийг хослуулсан үзүүлбэрүүд тоглогдож, балетын алдарт бүжигчин Роберто Болле тайзнаа гарч ирэн, дуучин Achille Lauro, DJ Gabry Ponte нар өөрсдийн дуу хоолойгоо дэлхий дахинаа хүргэжээ. Хаалтын парадад 1500 гаруй тамирчин оролцож, эх орныхоо тугийг мандуулж, олимпын бамбаруудыг нэгэн зэрэг унтраалаа. 

17 хоногийн турш нийт 8 спортын 16 төрөлд хурд, хүчээ сорьсон тамирчид нийт 116 медалийн төлөө өрсөлдсөн. Медалийн тоогоороо Норвеги улс тэргүүлж 41 медаль хүртсэн бол АНУ 32, Итали 30, Герман 26, Франц 23 медальтайгаар удаалжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top