Альпийн нуруунд 20 жилийн дараа дахин өвлийн олимп зохион байгуулагдах гэж байна. 25 дахь удаагийн өвлийн олимпод ойролцоогоор 3,500 тамирчин оролцож, спортын 16 төрөл, 116 тэмцээнд 19 хоногийн турш медалийн төлөө өрсөлдөнө.
Наадам хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?
Нээлтийн ёслол хаана болох вэ?
Нээлтийн ёслол анх удаа олон байршилд зэрэг зохион байгуулагдана. Гол үйл ажиллагаа Милан хотын 80,000 хүний суудалтай Сан-Сиро цэнгэлдэхэд төвлөрнө. Үүний зэрэгцээ Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээрээ төлөөлөгчид жагсана. Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах төлөвтэй.
Мөн 60,000 орчим үзэгч оролцоно гэж тооцоолжээ.
Аль хотууд наадмыг хүлээн авах вэ?
“Милан–Кортина”- 2026 нь түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй байршилтай өвлийн Олимп болно. Тэмцээн дараах дөрвөн үндсэн бүст хуваагдана.
Мөн Верона хот хаалтын ёслолыг хүлээн авч, 3-р сарын 6-нд Паралимпын нээлтийг зохион байгуулна.
Итали улс Олимпыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна
(1956, 2006 – Өвөл; 1960 – Зун)
Олимпын шинэ төрөл бий юу?
Цанын уулын авиралт (Ski Mountaineering / Skimo) анх удаа Олимпын төрөлд багтаад байна.
Хүйсийн тэнцвэр
“Милан–Кортина”- 2026 нь хүйсийн хувьд хамгийн тэнцвэртэй өвлийн Олимп болно. Эмэгтэй тамирчдын эзлэх хувь 47%-иас давна (Бээжин 2022 – 45.4%).
Маскотууд

Сэтгэгдэл ( 0 )