Монгол Улс өнгөрсөн жил Вьетнам руу 100 тонн ямааны мах экспортолжээ. Вьетнамын компаниуд Монголын ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нэвтрүүлж эхэлснийг Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Доан Тан хэллээ.
Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Доан Тантай уулзсан юм. Тус уулзалтаар худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Сэтгэгдэл ( 0 )