
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг Аймгийн Прокурорын газар болон Зооноз өвчин судлалын төвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтаар дараах сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үүнд:
-Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашид анхаарах асуудал
-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа
-Зөрчлийн цахим системийн хэрэглээ
-Халдварт өвчний үед мал, амьтны үхдэл, сэг зэм устгах зааварчилгаа
-Халдварт өвчний байгалийн голомтын өнөөгийн төлөв байдал
Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх 7 чиглэлийн удирдамжийг танилцуулж, сум орон нутагтаа хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах зөвлөмж, чиглэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )