“SWAT Challenge” тэмцээнд оролцох алба хаагчид бэлэн боллоо

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Дэлхийн улс орнуудын хууль сахиулах байгууллагын тусгай ажиллагааны нэгжүүдийн тактик ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, багийн ажиллагаа, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сорьдог олон улсын “UAE SWAT Challenge-2026” тэмцээн энэ оны хоёрдугаар сарын 07-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдана.

Уг тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд Assault, Tactical, Officer Rescue, Tower Event, Obstacle Course зэрэг бодит нөхцөлд суурилсан олон төрлийн сорилтуудаас бүрддэг.

Эдгээр сорилт нь багийн уялдаа холбоо, хурд, стрессийн үед шийдвэр гаргах чадвар, тактикийн бэлтгэл зэрэг олон чадварыг шалгаруулдаг юм.

Тэмцээнд 51 улсын 117 баг оролцохоор бүртгүүлээд байна.

Энэ жил анх удаа Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн 2 баг оролцож байгаагаараа онцлогтой.

Цагдаагийн байгууллагын хувьд энэхүү тэмцээнд оролцож буй нь тусгай хүчний бие бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилтын түвшинг олон улсын хэмжээнд сорих, бусад орны тусгай албадуудтай туршлага солилцох, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.169) 2 цагийн өмнө

Hehe, medee dutuu bna

0  |  0
Zochin(66.181.161.169) 2 цагийн өмнө

Hehe, medee dutuu bna

0  |  0
Top