
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол гардаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.
Нипах вирусийн халдвар шинж тэмдэггүй өвчлөлөөс амьсгалын замын хурц халдвар, үхэлд хүргэх тархины эсийн үхжил хүртэл янз бүрийн хэлбэрээр илэрдэг байна. Энэ нь зоонозын буюу нь амьтнаас хүнд дамждаг халдвар бөгөөд вирустэй хүнс эсвэл хүнээс хүнд дамжих чадвартай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Нипах вирусийг дэлхий дээрх хамгийн аюултай вирусийн нэг гэж тодорхойлжээ. Эл халдварын эсрэг эм бөгөөд вакцин байдаггүй. Нипах вирус нь өндөр халуурах, тархины эс үхжихэд хүргэдэг бөгөөд нас баралтын түвшин 40-75 хувьтай байдаг.

Сэтгэгдэл ( 0 )