Хүүхдийн урлан бүтээх төвийг хүчитгэнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг нураалгүйгээр хүчитгэхээр болоод байна. Хүчитгэх ажлыг 2026-2027 оны хооронд гүйцэтгэх бөгөөд нийслэлийн төсвөөс 2.4 тэрбум төгрөг баталж, энэ онд засварт 830 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Хүүхдийн урлан бүтээх төв 1988 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Харин барилга нь 1958 онд баригдсан юм. Үндсэндээ 67 жил болж буй энэ барилгад жил бүр 1.8-2.1 мянган хүүхэд дүрслэх урлаг, гар урлад үнэ төлбөргүй суралцдаг юм.

Уг төвийн барилга 2021 онд Соёлын дурсгалт өвийн барилгын жагсаалтад бүртгэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top