Оюутолгойн зээлийн хүүд 2026 онд 14.6 тэрбум төгрөг төлнө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Оюутолгойн гэрээнд зааснаар зээлийн хүүг өдрөөр тооцвол 2026 онд 14.6 тэрбум төгрөг төлөхөөр байна. Одоогийн хүүгээр тооцвол тооцвол 2037 он хүртэл 19.1 тэрбум төгрөг хуримтлагдах юм.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тооцсоноор Оюутолгойн гэрээнд зээлийн хүүг тухайн үеийн олон улсын зах зээлийн дундаж хүүгээс 3-6 нэгж хувиар өндөр тогтоосон гэж дүгнэж буй.

Хувь нийлүүлэгчдийн гэрээг 2009 онд байгуулахад зээлийн хүүг USCPI+9.9% гэж тогтоосон. Улмаар 2011 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа LIBOR+6.5% болгожээ. Гэвч 2023 оноос хойш SOFR+6.5% тооцох болсон юм. Үүнээс харвал 2024 оны жилийн дунджаар 11.3% байгааг шинжээч нар онцолсон. Энэ оныг хүртэл төслөн зургаан тэрбум ам.долларыг нэмж тооцвол нийт 10.1 тэрбум ам.долларын өрийг 31 тэрбум ам.доллар болгож төлөх тооцоололтой байна.

LIBOR+6.5% гэдгийн LIBOR гэх ойлголтыг 2023 онд албан ёсоор зарлахаа больсонтой хоблогдуулан 2023 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс SOFR-аар орлуулсан юм. SOFR гэдэг нь АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан нэг шөнийн санхүүжилтийн хүү бөгөөд хувь хэмжээ нь хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл инфляц өсөхөд арилжааны банкны зээлийн хүү өсдөг зах зээлийн зүй тогтлын дагуу SOFR нь зах зээлийн зарчмаар өсөж, буурдаг хувь юм байна.

“Оюу Толгой” компанийн хувьд зээлийн бодит хүү 2022 оноос өмнө дунджаар 7.2% байсан бөгөөд хөвөгч хүүгээс шалтгаалан сүүлийн гурван жилд 10%-иас дээш гарсан гэж тайлбарлаж буй.

Шинжээчдийн үзэж буйгаар анх гэрээ байгуулж байх үеэс төслийн эрсдэл буурсан, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан, олон улсын санхүүжилтийн нөхцөлтэй харьцуулахад зээлийн хүүн 3-6% өндөр байгааг харгалзан зээлийг хүүг бууруулах зайлшгүй шаардлага үүсжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.228.129.134) 25 минутын өмнө

Энэ гэрээгээ яаралтай цуцлаачээ эсвэл сайжруулаачээ баялгаа ашиглуулаад тэгээд дээр нь мөнгө өгөөд юу гэсэн үг вэ \nгэрээ хийсэн хүмүүсийг ШҮҮХЭД ӨГӨӨЧ ЭЗЭН БН УУ\n

0  |  0
Top