Д.Тэрбишдагва: Оюутолгойн гэрээ анхнаасаа мордохын хазгай байсан

Б.Сэцэн | Zindaa.mn
34 минутын өмнө

Оюутолгойн сонсголд гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Оюутолгойн ордыг анхнаасаа мордохын хазгай байсан гэж мэдэгдлээ. Тэрбээр “УИХ-ын тогтоол яагаад олон батлагдаад байна вэ гэхээр анхнаасаа буруу байсанд л байгаа юм. УИХ-ын тогтоол бол хууль. Тэгэхээр хууль сахихгүй байсан учраас л олон тогтоол батлаад байсан. Үнэхээр тухайн үед ТЭЗҮ байгаагүй. Сүүлд нь нөхөж орж ирсэн” гэсэн юм.

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Оюутолгойн гэрээ байгуулж байх үед Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдаж байжээ.

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top