ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Өнөөдөр 2025.12.10. Энэ оны 345 дахь өдөр бөгөөд он дуусахад 21 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 29 минутад мандаж, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 15 хэм хүйтэн, шөнөдөө 18 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр, Амьтны эрхийг хамгаалах олон улсын өдөр, Дэлхийн хөлбөмбөгийн өдөр тохиож байна. Энэ өдөр Шведэд Альфред Нобелийн өдөр, Тайландад Үндсэн хуулийн, Иракт Ялалтын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Хятадын волейболч, дасгалжуулагч Лан Пин, Украины эстрадын дуучин Таисия Повалий, Их Британийн дуучин, гитарчин Брайан Молко, Германы биатлонч, олимпын хоёр удаагийн аварга Андреа Хенкель, Аргентины хөлбөмбөгч Гонсало Херардо Игуаин зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1828 оны энэ өдөр I Николайн зарлигаар Санкт-Петербургт Технологийн дээд сургууль үүсгэн байгуулагджээ.

1848 онд Луи Наполеон Бонапарт Бүгд найрамдах Франц улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1901 оны энэ өдөр Нобелийн шагналыг анх удаагаа гардуулжээ.

1941 оны энө өдөр Өмнөд Хятадын тэнгист Японы эргийн нисэх хүчин Их Британийн “Уэльсийн хунтайж” болон “Рипалс” байлдааны хөлөг онгоцыг живүүлжээ.

1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлав.

1997 онд  Акмола хотыг Казахстаны нийслэл хэмээн албан ёсоор зарлажээ.

2016 оны энэ өдөр Истанбулд террорист ажиллагаа болов.

2021 оны энө өдөр АНУ-д асар хүчтэй далайн хар шуурга дэгдсэний улмаас 89 хүн амиа алдав.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ   

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top