Өнөөдөр 2025.12.03. Энэ оны 337 дахь өдөр бөгөөд он дуусахад 28 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 21 минутад мандаж, 17 цаг 03 минутад жаргана.
Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 12 хэм хүйтэн, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр, Дэлхийн 3D компьютер графикийн өдөр, Дэлхийн пестицидийн хэрэглээг эсэргүүцэх өдөр тохиож байна. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Кубад Эмч нарын баяр, Ирландад Ор сураггүй алга болсон хүмүүсийг дурсах өдөр, Энэтхэгт Өмгөөлөгчдийн баяр, АНУ-д Үндэсний тэврэлдэх өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Их Британийн дуучин Оззи Осборн, Оросын хоккейчин, олимпын хоёр удаагийн, дэлхийн дөрвөн удаагийн аварга Игорь Ларионов, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жулианна Мур, жүжигчин Аманда Сейфред, Дэрил Ханна, Германы уран гулгагч, олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Катарина Витт, Английн хөлбөмбөгч Алекс МакКарти зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1586 оны энэ өдөр Колумбаас анх удаа Англи руу төмс оруулж ирэв.
1818 оны энэ өдөр Иллинойс АНУ-ын 21 дэх муж болжээ.
1912 оны энэ өдөр Болгар, Грек, Серби, Монтенегро улсууд Турктэй тодорхой хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулав.
1965 оны энэ өдөр Их Британид “The Beatles”-ийн “Rubber Soul” цомог гарчээ. Энэхүү цомог нь тус хамтлагийг үндсээр нь өөрчилсөн гэж үздэг.
1966 оны энэ өдөр Кремлийн хананд Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг оршуулжээ.
1971 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны гуравдугаар дайн эхлэв.
1989 оны энэ өдөр Жорж Буш, Михаил Горбачев нар “ОХУ болон АНУ нь дайснууд биш” гэж мэдэгджээ. Энэ өдрийг “хүйтэн дайн”-ы төгсгөл гэдэг.
1992 оны энэ өдөр анх удаагаа мессеж илгээгджээ.
1994 онд Sony компани PlayStation-г анх удаа танилцуулав.
2023 оны энэ өдөр Суматра арлын Марали галт уул дэлбэрч, 23 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )