Томуугийн дэгдэлтээс үүдэн эмнэлгүүдийн ачаалал 40 хувиар НЭМЭГДЖЭЭ

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 30

Томуугийн улирал эхэлж, ХӨСҮТ-ийн  вирус судлалын лабораториос A(H3N2), амьсгалын замын синцитиаль, иж томуу, AЗСВ вирусууд тархсан гэж тодорхойлоод байна.

Ийнхүү томуугийн дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал 40 хүртэлх хувиар нэмэгджээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт энгийн үед хоногт дунджаар 200-300 хүүхэд тусламж үйлчилгээ авдаг байсан бол одоо бол 500-600 хүүхэд ирэх болсон байна.

Өнөөдрийн /2025.11.30/ байдлаар хүн амын төвлөрөлөөс хамаараад Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтэрсэн байдалтай байгаа ба зарим хороодыиргэдийг ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлэх болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлгүүдэд хуваарилан зохицуулалт хийх шийдвэр гараад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top