.jpg)
Өнөөдөр 11 дүгээр сарын 25. Энэ өдөр 2025 оны 329 дэх өдөр бөгөөд он дуусахад 36 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн хүчирхийллийг устгах дэлхийн өдөр. Америкийн нийгмийн зүтгэлтэн Эндрью Карнеги, Германы инженер “Мерседес-Бенц” брендийг үндэслэгч Карл Бенц, Ромын пап XXIII Йоанн, ЗХУ-ын удирдагч Анастас Микоян, Чилийн дарангуйлагч Августо Пиночет, Испанийн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Шаби Алонзо, Америкийн сагсанбөмбөгч Деннис Смит Жр, Испанийн хөлбөмбөгч Педри нар мэндэлжээ.
Өнөөдөр дэлхийн түүхэнд:
1487 оны энэ өдөр Йоркийн гүнж Элизабет Английн хаан ширээнд суув.
1759 оны энэ өдөр Газар дундын тэнгист газар хөдөлж Бейрут, Дамаскийн 30-40 мянган иргэн амиа алдав.
1915 оны энэ өдөр Суурт эрдэмтэн Альберт Эйнштейн Пруссийн шинжлэх ухааны академид Таталцлын ерөнхий хуулиа танилцуулав.
1947 оны энэ өдөр Коммунист үзэл суртал дэлгэрүүлж болзошгүй гэж үзэн 10 студийг “хар жагсаалт”-д оруулжээ.
1963 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедиг оршуулах ёслол болов.
1975 оны энэ өдөр Суринам улс Нидерландаас тусгаар тогтножээ.
1981 оны энэ өдөр Ромын пап II Йоанн Павел радикалын суудалд ирээдүйн пап Йозеф Ратцингерийг тохоон томилов.
1992 оны энэ өдөр Чехословакийн Холбооны ассемблей хуралдаж Чех болон Словак болон хоёр салахыг дэмжжээ.

Сэтгэгдэл ( 0 )