Өнөөдөр 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр. Энэ өдөр 2025 оны 324 дэх өдөр бөгөөд он дуусахад 41 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөний наран 08 цаг 04 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана.
Өнөөдөр Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр тохиож байна. Өнөөдөр Германы галт зэвсэг зохион бүтээгч Йоханн Николаус фон Дройс, Нобелийн шагналт Шведийн зохиолч Сельма Лагерлоф, Америкийн одон оронч Эдвин Хаббл, Инсулиныг зохион бүтээлцсэн, Канадын биохимич Жеймс Коллип, Монголын нэрт найруулагч, зохиолч Л.Ванган, Оросын нэрт жүжигчин Александр Ульянов, АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жое Байден, Америкийн сагсанбөмбөгч Карлос Бузер, Сербийн хөлбөмбөгч Душан Тадич, Швейцарын хөлбөмбөгч Денис Закариа нар мэндэлжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
284 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан ширээнд Диоклетан суув.
1789 оны энэ өдөр АНУ-ын Нью-Жерси муж Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрсөн анхны муж болов.
1805 оны энэ өдөр Суут хөгжмийн зохиолч Бетховений цорын ганц дуурь болох “Фиделио” тайзнаа тавигдав.
1873 оны энэ өдөр Францын тэнгисийн цэргийн офицер Френцис Гарньер Вьетнамын Ханой хотод хяналтаа тогтоов.
1940 оны энэ өдөр Унгар улс сөргөлдөгч талуудад нэгдэв.
1945 оны энэ өдөр Херман Геринг тэргүүтэй нацистын Германы 24 гэмт хэрэгтнийг шүүх Нюрембергийн шүүх хурал эхэлжээ.
1962 оны энэ өдөр ЗХУ болон АНУ цөмийн цэнэгт хошуугаа буулгана гэж тохиролцсоноор Кубийн пуужингийн хямрал эцэслэв.
1977 оны энэ өдөр Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат Израилд айлчлав. Ингэснээр тус улсад айлчилсан Арабын ертөнцийн анхны төрийн тэргүүн болжээ.
1985 оны энэ өдөр “Майкрософт” компанийн Уиндоус үйлдлийн системийн эхний хувилбар худалдаанд гарав.
1990 оны энэ өдөр ЗХУ-ын зартай цуврал алуурчин Андрей Чикатилло баривчлагджээ.
2022 оны энэ өдөр Катар улсад хөлбөмбөгийн ДАШТ эхлэв. Катар улс хөлбөмбөгийн ДАШТН-ыг зохион байгуулсан Ойрхи Дорнодын анхны улс болсон түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )