
"Anuxai’s fitness-4" реалити шоуны “Урьдчилсан шатны шалгаруулалт” өнөөдөр (2025.10.30) 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.
Хүн бүр өөрийгөө өөрчлөхийг хүсдэг... Гэхдээ зөвхөн “хүсэл” хангалтгүй... Зориг, шийдвэр, тэвчээр хэрэгтэй... Өөртөө итгэж, өөрчлөлтийн эхний алхмаа хийхээр зориглосон эрч хүчтэй оролцогчдоо "Anuxai’s fitness" шоу нэвтрүүлгийн дөрөв дэх цуврал урин дуудлаа.
Төгс өөрчлөлтийн төлөөх ширүүн өрсөлдөөн, бие бялдар, сэтгэлзүйн хувьслыг бодитоор харуулах "Anuxai’s fitness" шоуны 4-р улиралд олон нийтийг төлөөлөн өрсөлдөх урам зоригоор дүүрэн цорын ганц оролцогчийг сонгох аялал өнөөдрөөс эхлэхэд бэлэн болжээ.
Учир нь "Anuxai’s fitness-4" реалити шоуны “Урьдчилсан шатны шалгаруулалт” өнөөдөр 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.
Нэвтрүүлгийн багийнхан шоуны шинэ цувралд салбар бүрд өөрсдийн нөлөөллийг тогтоосон, зан араншин, ажил мэргэжил, бие бялдраараа эрс ялгарах, үе үеийн төлөөлөл болсон таван бүсгүйг шоу төслийн оролцогчоор сонгосон ба тэдгээр таван оролцогч дээр нэмэгдэх буюу олон нийтийг төлөөлөх нэг оролцогчийг сонгох шалгаруулалтыг дараах үе үе шаттайгаар зохион байгуулжээ.
1-р шат I Нээлттэй сонгон шалгаруулалт
2-р шат I Урьдчилсан шатны шалгаруулалт
3-р шат I Хаалттай сонгон шалгаруулалт
4-р шат I Олон нийтийг төлөөлөх оролцогч сонгогдоно
Дахин сануулъя. Шоуны дүрмийн дагуу олон нийтийг төлөөлөх оролцогч сонгох 1-р шатны Нээлттэй сонгон шалгаруулалтад өөрчлөлтийг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн 3000 гаруй зоримог бүсгүй танилцуулгаа илгээж, шоу нэвтрүүлгийн нэгэн дүр болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол 2-р шат буюу Урьдчилсан шатны шалгаруулалтад хүсэл тэмүүлэл, амьдралын хандлагаараа онцгойрсон 60 бүсгүй тодорч, шүүгчидтэй нүүр тулан уулзжээ.



Урьдчилсан шатны шалгаруулалтад уригдсан 60 бүсгүйгээс зургааг нь шалгаруулан авч үлдэх хариуцлагатай үүргийг Бодибилдинг, фитнесийн спортын ОУХМ, Монголын мистер Т.Батнасан, Бодибилдинг, фитнесийн спортын ОУХМ Г.Жамц, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч А.Мөнгөнзул нар хүлээжээ. Гурван шүүгч ямар оролцогчидтой нүүр тулан уулзах бол...
“Anuxai’s fitness-4” шоу нэвтрүүлгийн зургаа дахь оролцогчийг үзэгчдийн дундаас тодруулах Сонгон шалгаруулалтын 1, 2-р шатны үйл явцыг толилуулах нэвтрүүлэг өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны Пүрэв гарагт 20:30 цагаас үзэгчдэд хүрэх бол 3, 4-р шат буюу шоу нэвтрүүлэгт Олон нийтийг төлөөлөн өрсөлдөх эрхийн эзэн тодрох явцын онцгой дугаарыг арваннэгдүгээр сарын 3-ны даваа гарагт үзэгчдийн хүртээл болгохоо нэвтрүүлгийн багаас зарлаад байна.
Сэтгэгдэл ( 0 )