Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ эхлүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 29

МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү нислэг нь орон нутгийн хөгжил, бүс нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд ойрын зайнд нислэг үйлдэх CRJ-700 маягийн агаарын хөлгөөр Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top