Бразилд цагдаа, гэмт бүлэглэлийн хооронд буудалцаан болж, 64 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 29

Бразилын Рио де Жанейро хотод цагдаа нар, “Улаан баг” гэмт бүлэглэлийн хооронд буудалцаан болсны улмаас 64 хүн, тэр дундаа дөрвөн цагдаа амиа алджээ.

Рио де Жайнеро хотын хойд хэсгийн ядуусын хороололд явуулсан томоохон ажиллагааны үеэр 81 хүнийг баривчилжээ. Тус ажиллагаанд нийт 2.5 мянга гаруй цагдаагийн алба хаагч оролцжээ. Хүчнийхэн гэмт хэрэгтнүүдийн хянадаг дүүрэгт “Улаан баг” гэмт бүлэглэлийн 100 гишүүнийг баривчлах үүрэгтэй байсан бөгөөд ширүүн эсэргүүцэлтэй тулсан байна. Хар тамхины наймаа эрхэлдэг гэмт этгээдүүд хүчнийхний эсрэг гал нээж, хаалтуудыг галдан шатаажээ. Тэр бүү хэл дроны тусламжтай тэсрэх бөмбөг ашигласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top