Дэлхийн зах зээл дээр какаоны үнэ буурахтай зэрэгцэн шоколадны эрэлт мөн буурч байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
2025 оны гуравдугаар улиралд Европт какаоны боловсруулалт сүүлийн арван жилд байгаагүй доод түвшинд хүрсэн бөгөөд энэ чиг хандлага мөн Ази, Хойд Америкт ажиглагджээ. Блүмберг агентлагийн мэдээллээр, шоколад үйлдвэрлэгчид үнэтэй түүхий эд ашигласаар байна. Гэтэл Нью Йоркийн бирж дээр какаоны фючерс үнэ 2024 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад хоёр дахин унажээ.

Сэтгэгдэл ( 0 )